COREX дижитал шилжилтийн шинэ эрин

Олон нийтийн болон хувийн блокчэйн төрлүүдийг хослуулсан Монголын анхны блокчэйн сүлжээ

bg1-1.svg
video-btn.png

What we offer

Corex блокчэйн танд дараах зүйлсийг санал болгоно

COREX блокчэйн нь олон нийтийн (public) болон хувийн (private) гэсэн хоёр төрлийн блокчэйн сүлжээнээс бүрдэнэ.
Олон нийтийн сүлжээ нь илүү нээлттэй өгөгдөлд суурилсан тархмал санхүүгийн dApp, Defi бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд Хувийн сүлжээ нь төр эсвэл хувийн хэвшлийн байгууллагууд хоорондоо зөвшилцөлд хүрэн мэдээлэл хуваалцах, өгөгдлийн нууцлал болон эрхийн зохицуулалт хийх, боловсруулалтын зардал хэмнэх зорилготой энтерпрайс төвшний сүлжээ юм.
Үндэсний блокчэйн сүлжээ бий болсноор дараах давуу талтай. Үүнд:

  • Блокчэйнийг ашиглах, нэвтрүүлэхэд хялбар
  • Нэгж гүйлгээний шимтгэл (gas fee) хямд
  • Блокчэйнд суурилсан өртөг бага үйлчилгээг үзүүлэх
  • Нууцлал, аюулгүй байдал дээшилнэ
  • Гурав ба түүнээс дээш оролцогчтой бизнест блокчэйнийг ашигласнаар хоорондын итгэлцэл нэмэгдэнэ
  • Блокчэйн хамтрал (community) бий болно

ABOUT IEO

IEO

ГЭЖ ЮУ ВЭ?

Initial exchange offering (IEO) гэдэг нь блокчэйн болон крипто төслүүд өөрийн койн, токеноо биржийн үйлчилгээгээр дамжуулан олон нийтэд анхны борлуулалтаа хийж хэрэглэгчдэд хөрөнгө оруулалт хийх боломж олгож буй үйлчилгээ болно.
Ихэвчлэн хөрөнгө оруулалтыг дараах зарчмаар ашигладаг:

Төслийн хэрэгжүүлэлт, суурь системээ илүү сайжруулахад
Үйл ажиллагааны болон олон улсад танигдах, гадаадын биржид бүртгэлтэй болоход

SERVICES

ҮЙЛЧИЛГЭЭ

blockchain.svg
Блокчэйн
group.svg
Дижитал бирж
app-3.svg
dApplications
chip.svg
Токенжуулалт
s-logo-1.svg

ROAD MAP

Road Map

2021 оны 10 сар

COREX экосистемийн анхны үйлчилгээ болох дижитал хөрөнгийн бирж нээлтээ хийнэ. Бирж нь хэрэглэгчдэдээ шимтгэлийн  таатай нөхцөл санал болгох ба ашиглахад хялбар, системийн найдвартай, хурдтай ажиллагааг бүрдүүлнэ.

2021 оны 10 сар

COREX блокчэйний олон нийтэд зориулсан нээлттэй сүлжээний үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд төрөл бүрийн ухаалаг гэрээг (smart contract) сүлжээнд үүсгэх боломжтой болно.

2021 оны 12 сар

COREX блокчэйний анхны аппликэйшнийг манай баг хамт олон хөгжүүлж эхлэх бөгөөд энэ нь “Үндэсний лояалти систем” байх болно.

2022 оны 1 сар

COREX дижитал хөрөнгийн биржийн хэрэглэгчдэдээ зориулан блокчэйн болон крипто валютад суурилсан нэмэлт үйлчилгээг санал болгоно.

2022 оны 1 улирал

Монгол уран бүтээлчдийнхээ бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, бодитоор үнэлүүлж уран бүтээл туурвихдаа илүү анхаарах санхүүгийн шийдлийг бий болгох зорилготой NFT зах зээлийг танилцуулна.

2022 оны 1 улирал

Уламжлалт санхүүгийн бүтээгдэхүүнийг крипто эдийн засагтай холбосон хөрөнгө токенжуулах үйлчилгээг нэвтрүүлнэ.

2022 оны 2 улирал

Монгол улсдаа блокчэйн технологийг хөгжүүлэх, хэрэглээг нь өргөжүүлэхэд чиглэсэн нээлттэй блокчэйн хамтрал (коммунити) үүсгэнэ.

2022 оны 3 улирал

“Үндэсний лояалти систем”-г олон нийтэд танилцуулах бөгөөд энэ системийг ашиглан аж ахуйн нэгжүүд болон брендүүд өөрийн нэрийн токеноор харилцагчдаа урамшуулах ба хэрэглэгчид токенуудыг хооронд нь арилжих, худалдан авалт хийх боломж бүрдэнэ.

2023 оны 1 улирал

Бид COREX блокчэйний хэрэглээг бүс нутагт тэлж CRX койныг олон улсын биржид гаргана.

USE CASES

Хэрэглээ

uc1.svg
Smart Contract

Ухаалаг гэрээний гол үүрэг нь тодорхой үйлдлийг хэд хэдэн болзол биелсэн тохиолдол түүнд тохирох хариу үйлдлийг системээс ямар нэгэн хүний эсвэл дундын зуучлагчгүй (peer to peer)-гээр гүйцэтгэх боломжтой байхаар зохиомжилсон нэг төрлийн код юм.

uc2.svg
Connectivity

Блокчэйн сүлжээг ашиглан аж ахуй нэгжүүд болон хүмүүс нэгдсэн нэг сүлжээг бий болгож хоорондоо мэдээлэл солилцох боломж бүрдэх бөгөөд өөр хоорондоо блокчэйний дэвшилтэт боломжуудыг ашиглан бизнесийн түншлэлээ дараагийн шатанд хүргэх боломжтой юм.

uc4.svg
Tokenization

Уламжлалт санхүүгийн бүтээгдэхүүн, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, уран бүтээл, зэрэг хөрөнгийг токенжуулах боломжтойгоос гадна байгууллагуудад зориулсан нэрийн токен хүртэл үүсгэн зах зээл гаргах боломжтой

uc3.svg
dApplication

Блокчэйн сүлжээний давуу талуудыг ашиглан decentralized application зохион бүтээх боломж Монголын шилдэг хөгжүүлэгч та бүхэнд нээлттэй бөгөөд COREX үндэсний блочкэйний хамт олон та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.

ABOUT CRX

Койны тухай

  • Койн нэр:COREX Coin
  • Тэмдэглэгээ:CRX
  • Анхны үнэ:15₮
  • Олон нийтэд санал болгох:1,000,000,000 CRX
  • Стратегийн хөрөнгө оруулагчдад:1,000,000,000 CRX
  • Нийт койн:10,000,000,000 CRX
  • Худалдан авах дээд хэмжээ:20,000,000₮
Ерөнхий тайлбар

CRX койн нь өөрийн COREX блокчэйн сүлжээний үндсэн төлбөрийн хэрэгсэл (крипто валют) –ийн үүрэгтэй учраас бусад токеноос эрс ялгаатай.
Дэлгэрэнгүй тайлбарлавал, COREX блочкэйний экосистемтэй холбоотой үйлчилгээ авах, сүлжээ ашиглан үйлчилгээ бусдад үзүүлэх, сүлжээ дотор гүйлгээ хийх зэрэг бүхий л тохиолдолд шимтгэлийн төлбөрт CRX койноор төлбөр төлөх учраас CRX койны эрэлт тогтвортой байх бөгөөд ямар нэгэн амлалт, маркетинг дээр суурилаагүй гэдгээр онцлог болно.
Иймд эрхэм хэрэглэгч, бизнесийн түншүүд та бүхэн CRX койныг урт хугацааны хөрөнгө оруулалт гэж ойлгох нь зөв бөгөөд аливаа крипто койн, токенд хөрөнгө оруулах гэж буй бол сайтар судалж, өөрийн шийдвэртээ үндэслэн шийдвэрээ гаргахыг хичээнгүйлэн зөвлөж байна. Танд амжилт хүсье.

FILES

WhitePaper

OUR TEAM

Баг, хамт олон

MicrosoftTeams-image-40.png
ЗОЛЖАРГАЛ Мөнхжаргал
Гүйцэтгэх захирал

ТУРШЛАГА
Эй Ай Лаб ХХК: Технологи хариуцсан захирал
МУИС, ХШУИС, МКУТ: Дэд профессор
МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль: багш

БОЛОВСРОЛ
МУИС: Программ хангамжийн инженер
МУИС: Компьютерын ухааны магистр
МУИС: Компьютерын ухааны доктор

MicrosoftTeams-image-37.png
ЭНХБОЛД Майнбаяр
Технологи хариуцсан захирал

ТУРШЛАГА
Эй Ай Лаб ХХК: Ахлах инженер
Зүрх судасны үндэсний төв: МТ мэргэжилтэн
Аствишн ХХК: Программ хангамжийн инженер
Нэт аппс ХХК: Программ хангамжийн инженер

БОЛОВСРОЛ
Үндэсний технологийн институт, Энэтхэг: Компьютерын ухааны инженер

MicrosoftTeams-image-33.png
СҮРЭНБАЯР Долоонжин
Блокчэйн хөгжүүлэлт хариуцсан ахлах

ТУРШЛАГА
Эй Ай Лаб ХХК: Ахлах инженер
Keirex Technology Inc., Japan: Программ хангамжийн инженер

БОЛОВСРОЛ
МУИС: Мэдээллийн технологийн инженер

MicrosoftTeams-image-41.png
СОНИН-ОД Эрдэнэ-Очир
Фронт-энд болон мобайл хөгжүүлэлт хариуцсан ахлах

ТУРШЛАГА
Эй Ай Лаб: Ахлах хөгжүүлэгч
Апприл ХХК: Ахлах хөгжүүлэгч

БОЛОВСРОЛ
МУИС: Мэдээллийн технологийн инженер

MicrosoftTeams-image-35.png
ТУЛГА Сэргэлэн
Санхүү хариуцсан захирал

ТУРШЛАГА
Мирамон Фанд: Бизнес хөгжлийн захирал
Голомт банк: Ахлах менежер
Голомт банк: Хөрөнгө оруулалтын менежер

БОЛОВСРОЛ
СЭЗИС: Санхүүгийн менежмент, бакалавр

MicrosoftTeams-image-38.png
ШИНЭБАЯР Ихбаяр
Бизнес хөгжил хариуцсан захирал

ТУРШЛАГА
Ариг банк: Цахим бүтээгдэхүүн хөгжлийн менежер
Ариг банк: Зээлийн эдийн засагч
ШУТИС: Эрдэм шинжилгээний ажилтан

БОЛОВСРОЛ
ШУТИС, КТМС: Бизнесийн удирдлагын магистр
ШУТИС, МехТС: Метал судлал, Технологийн инженер

2.png
БИЛГҮҮН Өлзийсайхан
Маркетинг хариуцсан захирал

ТУРШЛАГА
Покет платформ: Маркетингийн ахлах менежер
Монгол Чат ХХК: Ахлах борлуулалтын менежер
Ултрасоник ХХК: Маркетингийн менежер
Эх Гоёот Медиа Групп: Маркетингийн менежер

БОЛОВСРОЛ
ШУТИС: Уул уурхайн маркшейдер, бакалавр

MicrosoftTeams-image-26-scaled.jpg
МАЙЦЭЦЭГ Олзвой
Хууль, эрсдэл хариуцсан захирал

ТУРШЛАГА
Өмгөөллийн И Эл Би Партнерс ХХН: Хуульч, Өмгөөлөгч

БОЛОВСРОЛ
МУИС: Хууль зүйн магистр
МУИС: Эрх зүйн бакалавр

MicrosoftTeams-image-34.png
ЕСӨН-ЭРДЭНЭ Энхбаатар
Бизнес хөгжлийн ахлах менежер

ТУРШЛАГА
ХХБ: Цахим банкны бүтээгдэхүүн хариуцсан менежер
ХХБ: Менежер
Мирэе Ассет: Брокер

БОЛОВСРОЛ
МУИС: Бизнесийн удирдлагын бакалавр

MicrosoftTeams-image-42-scaled.jpg
МӨНХ-ЭРДЭНЭ Цэрэнжав
Санхүүгийн ахлах менежер

ТУРШЛАГА
Голомт банк: Харилцагчийн үйлчилгээний менежер
Интергрупп ХХК: Санхүүгийн шинжээч
Хөвсгөл Гео-Эрдэнэ ББСБ: Зээлийн эдийн засагч

БОЛОВСРОЛ
Бэйханг их сургууль: Бизнесийн удирдлагын магистр
Раффлес их сургууль: Банк, санхүүгийн бакалавр
CFA lvl. 2

Advisors

Зөвлөхүүд

MicrosoftTeams-image-3-scaled.jpg
УУГАНБАЯР Зүндэрьяа
Блокчэйн хариуцсан зөвлөх

ТУРШЛАГА
МУИС, Онолын математикийн тэнхим: Профессор
Кюшүгийн их сургууль, Япон: Судлаач эрдэмтэн
Нагоягийн их сургууль, Япон: Судлаач эрдэмтэн

БОЛОВСРОЛ
Нагоягийн их сургууль, Япон: Математикийн ухааны доктор
МУИС, МКС: Онолын математикийн магистр
МУИС, МКС: Онолын математикийн бакалавр

MicrosoftTeams-image-4-scaled.jpg
ЭНХБАТ Дангаасүрэн
Стратеги хариуцсан зөвлөх

ТУРШЛАГА
Хархорум Дижитал ХХК: Ерөнхий захирал
Нээлттэй мэдлэг боловсролын хүрээлэн: УЗ-н дарга
УИХ: Гишүүн
Датаком ХХК: Ерөнхий захирал

БОЛОВСРОЛ
Оросын ШУ, Технологийн Улсын ИС: Техникийн шинжлэх ухааны доктор
Уралын Техникийн Их Сургууль: Системийн инженер

MicrosoftTeams-image-5-scaled.jpg
УЯНГАХИШИГ Гончигдорж
Хууль, эрх зүй хариуцсан зөвлөх

ТУРШЛАГА
Инвескор Капитал ҮЦК: Гүйцэтгэх захирал
Голомт Банк: Хуулийн хэлтсийн захирал
Шунхлай групп: Үйл ажиллагаа хариуцсан захирал

БОЛОВСРОЛ
Бонний их сургууль: Хууль эрхзүйн магистр
МУИС: Хууль эрхзүйн бакалавр

MicrosoftTeams-image-7-scaled.jpg
ХҮРЭЛБААТАР Дамбийжав
Менежмент хариуцсан зөвлөх

ТУРШЛАГА
Худалдаа хөгжлийн банк Ажлын албаны дарга, ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлын орлогч
Монгол шуудан банк Дэд захирал

БОЛОВСРОЛ
Эрхүү хотын УАААДС: Эдийн засагч
Улс төрийн дээд сургууль: Улс төр судлаач
Худалдааны техникум: Нягтлан бодогч

MicrosoftTeams-image-8-scaled.jpg
ГАНЗОРИГ Ванчиг
Маркетинг хариуцсан зөвлөх

ТУРШЛАГА
Бат Солюшн Партнерс: ТУЗ-ийн дарга
CEO клуб: Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал
Медиа групп ХХК: Гүйцэтгэх захирал
Шунхлай групп ХХК: Стратеги хариуцсан захирал

БОЛОВСРОЛ
Нотрэ Даммын ИС: Бизнесийн удирдлагын магистр
Иэлийн, Оксфордын ИС: удирдлагын хөтөлбөрүүд
Олон Улсын ИС, Япон: Бизнесийн удирдлагын магистр

MicrosoftTeams-image-11-scaled.jpg
БИЛГҮҮН Дашдорж
Крипто зах зээл хариуцсан зөвлөх

ТУРШЛАГА
Анд-Икс ХХК: Гүйцэтгэх захирал
POKKET Global Limited: Гүйцэтгэх захирал
Голомт Капитал ҮЦК: Хөрөнгийн зах зээл хариуцсан захирал
Номура Секюритиз: Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн
БОЛОВСРОЛ
Лондонгийн Бизнесийн Сургууль: Бизнесийн удирдлагын магистр
Хитоцубаши Их Сургууль: Бизнесийн удирдлагын бакалавр

MicrosoftTeams-image-9-scaled.jpg
ХОНГОРЗУЛ Дарь
Аудит хариуцсан зөвлөх

ТУРШЛАГА
Goldbelt Glacier Services: Санхүүгийн ахлах
Counterpart International: Санхүүгийн ахлах
Татварын Ерөнхий газар: Татварын ахлах аудитор

БОЛОВСРОЛ
Рицүмэйкан Ази Номхон Далайн ИС: Хөгжлийн ЭЗ, доктор
Олон улсын ИС, Япон: Бизнесийн удирдлагын маг.

MicrosoftTeams-image-10-1-scaled.jpg
МӨНХ-ЭРДЭНЭ Гочоо
Санхүү, бизнес хариуцсан зөвлөх

ТУРШЛАГА
Таванбогд Капитал ҮЦК: Гүйцэтгэх захирал
Голомт Капитал ҮЦК: Дэд захирал
Голомт банк: Арилжааны хэлтсийн захирал
Гаүли ҮЦК: Хөрөнгө оруулалтын шинжээч
Мандал Даатгал ХК: Хөрөнгө оруулалтын шинжээч

БОЛОВСРОЛ
CFA level 2
СЭЗИС: Эдийн засгийн ухааны бакалавр

FAQ

Түгээмэл асуултууд

CRX Койныг 11-р сарын 08-ны өдөр олон нийтэд санал болгох буюу анхны арилжааны захиалга эхэлнэ.

Та анхны арилжаанд COREX биржид бүртгүүлээд өөрийн бүртгэлээ баталгаажуулан оролцох боломжтой.

Та манай веб хуудасны Whitepaper хэсэг, Facebook хуудсаас Корэкс үндэсний блокчэйн сүлжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

KNOW MORE ABOUT COREX

COREX-ийн тухай илүү ихийг мэдэх

ikon.png
urug.jpeg

CONTACT US

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ